Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. Алтанзагас“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе”-Цаг үеэ олсон зөв санаачилга
- 2026/05/01

- -3 цаг -54 минутын өмнө

- 2 мин уншина

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн дээрэлхэлт /bullying/ нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь зөвхөн нэг хүүхдийн асуудал биш харин нийгмийн хэмжээнд анхаарах ёстой чухал сэдэв болоод байна. Ийм цаг үед Цагдаагийн ерөнхий газар болон И-Монгол академи хамтран, санаачлан хэрэгжүүлж буй “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аян нь цаг үеэ олсон, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой зөв алхам гэж олон нийтийн зүгээс үзэж буй. Түүнээс гадна энэхүү аян нь зөвхөн хүүхдүүдэд төдийгүй эцэг эх, багш, олон нийтэд чиглэсэн өргөн хүрээний нөлөөллийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой ба нэг өдрийн, нэг удаагийн үйл ажиллагаа бус, бүтэн жилийн турш тасралтгүй хэрэгжих зорилготой гэдгээрээ онцлогтой.

Сүүлийн жилүүдэд хүн бүр тэр дундаа хүүхэд болгон сошиал орчинд идэвхтэй оролцож, цахим орчны хэрэглээ нь хэтийдсэн гэхэд буруудахгүй. Түүнчлэн, энэ хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дээрэлхэлт нь зөвхөн сургуулийн орчинд бус, сошиал сүлжээгээр дамжин илүү далд, илүү хор хөнөөлтэй хэлбэрт шилжиж байна.

Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бууруулах, сэтгэл гутралд орох, цаашлаад амьдралд нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байна. Тиймээс дээрх аян нь асуудлыг богино хугацаанд бус, урт хугацаанд тогтвортой шийдвэрлэхэд чиглэсэн бодит алхам юм. Түүнээс гадна хүүхэд, өсвөр үеийнхний дунд үүсдэг дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэлзүйн дарамтыг бууруулах, тэдэнд зөв хандлага, зөв ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Эвдрээгүй ирээдүй” гэх ойлголт нь зөвхөн гэмт хэрэггүй нийгэм биш, харин сэтгэлзүйн хувьд эрүүл, бие биеэ хүндэлдэг, эерэг харилцаатай иргэдийг төлөвшүүлэхэд анхаарахад нөлөөлж буй.

Хүүхэд бүр аюулгүй, айдасгүй орчинд сурч, хөгжих эрхтэй. Тиймээс дээрэлхэлтийг үл тэвчих соёлыг нийгэм даяар төлөвшүүлэх нь бидний хамтын үүрэг билээ. Эцэст нь хэлэхэд, энэхүү аян нь зөвхөн нэг байгууллагын ажил биш, харин иргэн бүрийн оролцоо, ухамсар, хандлагаас шалтгаалах нийгмийн хөдөлгөөн юм. Хэрэв бид өнөөдөр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, бие биеэ хүндэлж сурвал маргааш “эвдрээгүй” буюу сэтгэл санаа, ёс суртахууны хувьд эрүүл нийгмийг хамтдаа бүтээж чадна. Иймд “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян нь яах аргагүй цаг үеэ олсон, үнэт зүйл түгээгч чухал санаачилга мөн бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнууд та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.