horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

5 настай охиныг хөнөөсөн сэжигтний байгаа газрын гадаа иргэд жагсаж, үймээн самуун үүсжээ

post-img

Австралид өчигдөр 5 настай охиныг хороосон сэжигтнийг эмчилж байгаа эмнэлгийн гадаа олон зуун иргэд жагсаж, үймээн самуун үүсгэжээ. Өнгөрсөн бямба гарагт тус улсын Алис Спрингс хотын ойролцоох амралтын газраас 5 настай, Куманжаеи нэртэй нутгийн уугуул охин алга болжээ. Пүрэв гаргийн өглөө тэр охины цогцос олдсон байна.

Австралийн цагдаа нар шоронгоос суллагдаад удаагүй байсан 47 настай Жефферсон Лювис гэх эрийг уг хэрэгт сэжиглэн баривчилжээ. Жефферсон Лювис гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригдож байгаад, Куманжаеи охиныг алга болохоос 6 хоногийн өмнө суллагджээ.

Охины алга болсон газрын ойролцоогоос хүүхдийн бандааш олдсон аж. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр уг бандаашнаас 5 настай Куманжаеи охины болон 47 настай Жефферсон Лювисийн ДНХ илэрсэн байна.

Цагдаа нар Жефферсон Лювисийг олох үед тэрбээр нутгийн иргэдэд зодуулж гэмтсэн байдалтай байсан аж. Жефферсон Лювисийг Алис Спрингс хотын эмнэлэгт хэвтүүлсний дараа тус хотын олон зуун иргэн эмнэлгийн гадаа жагсаж, дургүйцлээ илэрхийлжээ. Жагсагчид эмнэлэг рүү хүчээр нэвтэрч орох гэж оролдож, ойролцоох машинуудыг сүйтгэснээр жагсаал хурц хэлбэрт шилжсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий цацжээ.

Эх сурвалж: BBC

0/1000