Өчигдөр Францын Ле Гавр хотод автобусны жолооны дадлага хийж байсан эмэгтэй зогсоолд байсан машиныг мөргөснийхөө дараа автобустайгаа Сена мөрний ус руу оржээ.
Тухайн автобус дотор жолооч эмэгтэйгээс гадна 3 хүн байжээ. 4 хүнтэй автобус Сена мөрөн рүү явж орсны дараа аврагчид тэднийг татаж гаргасан байна. Тухайн автобусанд дадлагажигч жолоочоос гадна бас зааварлагч жолооч нь 2 зорчигчтой хамт явж байсан гэв.

Дадлагажигч жолоочоос алкохол болон хар тамхины шинжилгээ авсан ба хариу нь сөрөг гарчээ. Эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Автобусыг Сена мөрний уснаас татаж гаргах ажиллагаанд тулд гал сөнөөгч, шумбагч, цагдаа нар гээд 90 хүн оролцжээ.
Эх сурвалж: BBC


