НИТХ-ын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар нэр дэвшсэн Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 94,44 хувь дэмжсэнээр энэхүү томилгоог батламжиллаа.
Эргэн сануулахад, өнгөрөгч даваа гарагт НИТХ-ын ээлжит бус хурал болсон ба А.Баярыг олонхын саналаар НИТХ-ын даргаас огцруулсан юм. Ийнхүү Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн билээ.



