horoscope
horoscope
horoscope
userН. Сэнсана

АНУ, Ираны арми Ормузын хоолойд байлдах шахжээ

post-img

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргахад АНУ-ын арми тусална” гэж мэдэгдсэний дараа Ираны тал “Хэрэв АНУ-ын арми Ормузын хоолойд нэвтэрвэл бид довтлох болно” гэж анхааруулж байв.

Үүний хариуд Трамп “Иран хэрэв АНУ-ын хөлгүүд рүү довтолбол бид Ираныг газрын хөрснөөс арчих болно” гэж анхааруулсан байна. Трампын санаачилсан “Эрх чөлөө” төслийн хүрээнд АНУ-ын арми даваа гарагт Ормузын хоолойд гацсан усан онгоцуудыг гаргахад туслахын тулд цэргүүдээ оруулж эхэлжээ.

Гэвч Ираны арми “Ормузын хоолойг бид удирддаг шүү” хэмээн анхааруулсаар байгаа юм. Ираны арми Ормузын хоолойд нэвтэрсэн АНУ-ын арми руу өчигдөр пуужин болон дроноор халдсан гэж АНУ мэдээлжээ. Трамп “АНУ-ын арми Ираны долоон хурдан усан онгоцыг буудаж унагасан” гэж мэдэгдсэн ч Ираны тал уг мэдээллийг үгүйсгэсэн байна.

Өмнөд Солонгос болон Арабын Нэгдсэн Эмират Улс Ормузын хоолой дахь арилжааны усан онгоцонд нь гэмтэл учирсан талаар мэдэгджээ. Харин АНУ Ормузын хоолойд гацсан 2 усан онгоцоо гаргаж авснаа мэдээлэв.

Ормузын хоолойд 2000 орчим усан онгоц гацсан байдалтай байгаа юм. АНУ-ын арми өчигдөр Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргах гэж оролдох үед хоёр тал байлдах шахсан бололтой.

Эх сурвалж: BBC

0/1000