horoscope
horoscope
horoscope

Халуун цэг

post

Европын хэд хэдэн нислэгт бөмбөг дэлбэлэх тухай заналхийлэл иржээ

Европын хэд хэдэн нислэгт бөмбөг дэлбэлэх тухай заналхийлэл ирсний улмаас арваннэгдүгээр сарын 3-нд нисэх онгоцуудыг өөр нисэх буудалд буулгаж, Польшийн нэгэн нисэх буудлыг түр хугацаанд хаажээ. Гэвч шалгалтаар ямар ч тэсрэх төхөөрөмж илрээгүй байна. Скандинавын SAS агаарын тээврийн Копенхагенаас Варшав руу ниссэн онгоц заналхийлэл хүлээн авсан ч Варшавын Шопен нисэх буудалд төлөвлөсөн ёсоороо аюулгүй газарджээ. […]

post

Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байсан Баруун Сахарын НҮБ-ын ажиллагаа дууслаа

НҮБ-ын албан ёсны мэдээллээр Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд анх 2002 онд Баруун Сахарт зэвсэггүй 2 цэргийн ажиглагч илгээснээр оролцож эхэлсэн байна. 2024 оны долдугаар сарын мэдээлэлд MINURSO ажиллагаанд Монголын цэргийн 4 ажиглагч үүрэг гүйцэтгэж байсныг дурджээ. Тэд Баруун Сахарын өргөн уудам нутагт байрлах ажиглалтын багийн цэгүүдэд ажиллаж байв. 35 жилийн ажиллагаа дууслаа Баруун Сахарт […]

post
Халуун цэг

Онон-Балжийн бүсэд 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсэд өнөөдөр (2026.10.30)-ийн байдлаар нийт 64 удаа 90 хүрэн баавгай үзэгджээ. Тус захиргаанд 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг бусад бүс нутгаас хүргэж ирсэн байна. Уг баавгайнуудыг түр асарч тэнхрүүлээд, байгальд буцаан тавьсан аж. Иймд баавгай бүртгэгдсэн байршил, түүний ойр орчимд амьдарч буй нутгийн иргэд, малчид, ой цэвэрлэж буй аж […]

post
Халуун цэг

Судлаачид Нөмрөгт хээрийн судалгаа хийж, шинжилгээний дээж цуглууллаа

Эрдэмтэн, судлаачдын баг Нөмрөгийн ДЦГ-ын хүрэхэд хүндрэлтэй бүс болох Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулж дууслаа. Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтооно. Энд манж хус гэх […]

post
Халуун цэг

Малчин эрэгтэй рүү баавгай дайрч, гэмтээжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ихмухар гэдэг газарт өнөө өглөө 08:00 цагийн үед 35 настай эрэгтэй малчин руу баавгай дайрчээ. Тэр тугал мөөрөх дуунаар гэрээсээ гарч, 150-200 метр зайтай байгаа үхэр дээрээ мотоциклоор очсон байна. Тухайн үед тугалыг нь баавгай барьчихсан байсан аж. Баавгай малчныг хараад дайрчээ. Баавгай түүний толгойн оройд 2-3 удаа хазаж, гарын бугалга, […]

post
Халуун цэг

Б.Оюунцэцэг: Түймрийн хохирлыг биологийн олон янз байдалд учирсан нөлөөгөөр нь үнэлэх шаардлагатай

Монгол орны ургамлын олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь тус бүс нутгийн ховор, унаган ургамал, тэдгээрийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй байна. Нөмрөгийн ДЦГ Хянганы уулсын нугат хээрийн тойрогт ордог. Энд 763 гаруй зүйл ургамал бүртгэгдсэн байдаг. Энэ нь Монгол орны ургамлын аймгийн ойролцоогоор 26 хувийг […]

post
Халуун цэг

Финланд, Норвегийн удирдагчид Путинтэй ярьж, Украины хэлэлцээг сэргээхийг зорив

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере нар аравдугаар сарын 27-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг зогсоох дипломат гарцыг хэлэлцжээ. Уг яриа 90 орчим минут үргэлжилсэн бөгөөд талууд санал зөрөлдөөн их хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Украины тал уг яриаг Киевтэй уялдуулан зохион байгуулсныг баталж, хэлэлцээний шинэ боломжийг дэмжжээ. […]

post
Халуун цэг

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачид илгээжээ. Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд хохирлын хэмжээг тогтоож байна. БОУАӨЯ 2026.10.25-нд “Sentinel-2” хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн, […]

post
Халуун цэг

Эрэлч нохой, дрон, туулах чадвар сайтай машинаар малчин бүсгүйг хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг Машийн амнаас алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэлд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байна. Уг ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон […]

post
Халуун цэг

Уурын зуух шатаж, галч нь түлэгджээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт өнөө өглөө уурын зуухны байр шатаж, галч нь түлэгджээ. Энэ тухай дуудлага 2026.10.26-ны 05:29 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 45 дугаар анги хүлээн авч, очин, уг галыг унтраасан байна. Иргэн М-ийн 10х18 метрийн хэмжээтэй уурын зуухны байр шатаж, уг галд галч Ө гэх 48 настай, эрэгтэйн 2 гар, нүүр хөнгөн түлэгджээ. […]