Засгийн газрыг огцруулах хоёр хувилбар
Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрх чөлөөний эвсэл намаас зарласан уг жагсаал энэ сарын 22 хүртэл буюу Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцортол үргэлжилнэ гэж буй. Гэвч иргэд нийлж жагсан, шаардлага тавих нь огцруулах хууль, эрх зүйн үндэслэл болохгүй. Одоогоор манай улсад УИХ-ын гишүүн, сайд нарыг иргэдийн саналаар огцруулдаг тогтолцоо байхгүй юм. […]